Авааль нєхєр минь урд хєрш болох Хятад руу ажлаар явлаа. Хэдийгээр би тvvнээс намайг авч явахыг гvйсэн боловч тэрбээр татгалзаж, тэнд гурав хононо, єглєєнєєс орой болтол завгvй ажиллах тул надтай хамт дэлгvvрээр хэсч, бэлэг дурсгалын зvйл авна гэж санасны ч хэрэггvй гэлээ. Гэвч би тvvнд гомдсонгvй. Учир нь би тvvний хэр махруу ажилладгийг сайн мэднэ. Ажлаас єєр энэ хорвоод юу ч vгvй мэт тэр байдаг ухаан санаагаа ажилдаа зориулан зvтгэдэг нэгэн. Гэсэн ч надад гэртээ ганцаараа байх нь уйтгартай, тэр тусмаа гурав хоног гансран єнгєрvvлнэ гэдэг нэгл таалагдахгvй байв. Манай хvнийг явахын урьд орой Нараа гэгч найз бvсгvй минь над руу утасдаад нэг зvйлийгаминчлан гуйдаг юм байна. Тэдний ажлын газрынхан vдэшлэг зохиож буй бєгєєд нєхєр нь хотын захад тэр тусмаа хонуутаар явна гэж мэдмэгц тvvнийг ганцааранг нь тийш явуулахыг хvсэхгvй байгаа ажээ. Намайг эхнэртэй нь цуг явна гэвэл тэр зєвшєєрєх тул би ч хэлсэн ёсоор болгож харин оронд нь тэр vдэшлэгтээ намайг дагуулж явахыг гуйв. Бид хамтдаа байхад аль алинд маань таатай сэтгэгдэл тєрvvлдэг болоод ч тэр vv Нараа тун уриалгахан зєвшєєрєв.